Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Нян судлалын лаборатори

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ 

Эрүүл ахуй, нян судлалын хяналтын лаборатори нь бүх төрлийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд болон ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалтын явцад бий болсон эмгэгтөрөгч бактериудыг үндэсний болон олон улсын батлагдсан арга стандартаар уламжлалт болон багажит шинжилгээний аргаар илрүүлэх зорилго бүхий цогц лаборатори бөгөөд үндсэн 15 нэгж лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хими, хор судлалын лаборатори

ЧИГ ҮҮРЭГ

Эрүүл ахуйн хими хор судлалын хяналтын лаборатори нь экспорт, импортын бүх төрлийн  хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, цэвэр ус, бохир ус, хөрс, архи, спирт, согтууруулах ундаа, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн, сав, баглаа боодол, хүүхдийн тоглоом гэх мэт 73 нэр төрлийн бүтээгдэхүүнд хими, хор судлал, хүнд металлын шинжилгээг 1300 орчим үзүүлэлтээр үндэсний  болон олон улсын батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу хийж, бүтээгдэхүүний чанар  аюулгүй айдлын талаар хяналтын байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, үйлчлүүлэгчдийг  бодитой, үнэн зөв мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • 1961 онд НАХЯ-ны 3-р газрын харьяанд “Хүнсний химийн лаборатори” анх байгуулагдаж байсан.
  • 1990 онд ЭМЯ-ны сайдын  А/165  тоот  тушаалаар  ЭАХНСУИ-ын харъяанд байсан АЦХССтанцыг салган,  эрүүл ахуйч эмч нар болон  зарим   бактериологич,  хүнсний химич, цацрагын лабораториудын  мэргэжилтнүүдийг   НАХЯ-ны 3 дугаар газрын харъяанд байсан хими,  хор судлал,  бактериологи,  цацраг, хүнд  металл,  био туршилтын  лабораториудад  шилжүүлэн нэгтгэж,  УЭАХСХГазар  байгуулагдсан.
  • 1995  онд НЭАХНСҮТ болж өргөжсөн.
  • 1997 онд ЭАХСХА байгуулагдсан.
  • 2003 оноос УМХГ байгуулагдсан
  • 2012 оноос МХЕГын Нэгдсэн Төв Лабораторийн нэгж лаборатори болон өргөжсөн.
  • 2015 оны Монгол улсын шадар сайдын 44-р тушаалаар МХЕГ-ын дэргэдэх Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн Эрүүл ахуй хими, хор судлалын хяналтын лаборатори болж өргөжин ажиллаж байна.

Таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори

Цацрагийн хяналтын лаборатори

ЧИГ ҮҮРЭГ

Хүн ам болон байгаль орчинд ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөнд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүн ам болон цацрагтай ажиллагчдад шууд болон шууд бусаар нөлөөлж буй ионжуулагч цацрагийн хэм хэмжээг хэмжилт, шинжилгээгээр тогтоон баталгаажуулах үндсэн зорилготой.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • Тус лаборатори нь 1964 онд БНМАУ-ын СнЗ-ийн 450-р тогтоолоор гадаад орчны цацраг идэвхт бохирдлыг шинжлэн судалж, хяналт тавих үүргийг ШУА-Физик-математикийн хүрээлэнд Радиологийн лаборатори нэртэйгээр анх байгуулагдаж  байсан.
  • МАХН-ын ТХ,  СнЗ-ийн 1972 оны 410-р тогтоолын дагуу 1976 онд ЭАХНСУИ-ын дэргэд Цацрагийн хяналтын лабораторийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна.
  • 1982 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 21-р тогтоолоор ЭАХНСУИ-д тасаг эрхтэйгээр  Цацрагийн хяналтын төв лаборатори
  • 1997 онд Засгийн газрын 180-р тогтоолоор Цөмийн энергийн комиссын дэргэд Цацрагийн хяналтын албаны Цацрагийн хяналтын төв лаборатори
  • 1997 онд Засгийн газрын 180-р тогтоолоор Цөмийн энергийн комиссын дэргэд Цацрагийн хяналтын албаны Цацрагийн хяналтын төв лаборатори
  • 2009 онд Ерөнхий сайдын 96 тоот Захирамжийн дагуу 2009 оны 1-р сарын 1-нээс Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын бүрэлдэхүүнд орж Цацрагийн хяналтын шинжилгээний лаборатори
  • 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Ерөнхий сайдын 35 тоот захирамжийн дагуу Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори
  • 2014 оны засгийн газрын  387 тоот тогтоолын дагуу Мэргэжилийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн бүрэлдэхүүнд орж Цацрагийн хяналтын лаборатори нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Стратеги төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээний төв

ЧИГ ҮҮРЭГ

Тус төв нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  МУ-ын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 330 дугаар “Журам батлах тухай” тогтоол, Монгол улсын шадар сайдын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар “Бүтэц, орон тоо, дүрэм батлах тухай” тушаалын дагуу Нэгдсэн төв лабораторийг лабораторийн бүтэц, зохион байгуулалтыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулахад шинээр байгуулагдсан. Эрдэм шинжилгээ, судалгаа, эрсдлийн үнэлгээний төв (цаашид “Төв” гэх)  Хүнсний аюулгүй байдлыг хангах, байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр дараахь үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

1.Хүнсний шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори хоорондын болон хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээ (МУ-ын ЗГ-ын 2012 оны 175 дугаар тогтоолоор байгуулагдсан)-ний хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, шинжилгээний аргын нэгдмэл байдлыг хангах;

2.Хүнсний лабораториудын шинжилгээний үр дүнгийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, сангийн мэдээлэлд тандалт, судалгаа, дүн шинжилгээ хийх;

3.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдлийг үнэлэх, эрсдлийн үнэлгээний багийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх;

4.Хүнсний лабораториудын шинжилгээний ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлэх ур чадварын сорилтыг зохион байгуулах, шинжилгээний аргын стандартын  сургалт зохион байгуулах;

5.Мөн лабораторийн үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

ОРОН НУТГИЙН СҮЛЖЭЭ ЛАБОРАТОРИ

Хүнсний шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори хоорондын болон хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээ (МУ-ын ЗГ-ын 2012 оны 175 дугаар тогтоолоор байгуулагдсан)-ний хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, шинжилгээний аргын нэгдмэл байдлыг хангах;

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА

Тус лаборатори нь өөрийн үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, туршилт судалгааны чиглэлээр өргөжүүлж, хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн хэмжээнд шинжээч, мэргэжилтнүүдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаач, багш нартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ"-ыг жил бүр уламжлал болгон  зохион байгуулж, 6 дахь жилдээ судлаачдын оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл нийтлэгдсэн бөгөөд эндээс хүнс болон эмийн салбарт хийгдэж буй чанар, аюулгүй байдлын шинжилгээ, судалгааны талаарх мэдээллийг олж авах боломжтой.

Захиргаа, хангамж үйлчилгээний хэлтэс