Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

УР ЧАДВАРЫН СОРИЛТЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАХ ТУХАЙ ГЭРЭЭ /шинэчилсэн/


БАТЛАВ:

БАТЛАВ:

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА     ЛАБОРАТОРИЙН   ЗАХИРАЛ Э.СОДНОМЖАМЦ

 

 

 

 

УР ЧАДВАРЫН СОРИЛТЫН ҮНЭЛГЭЭНД

ХАМРАГДАХ ТУХАЙ ГЭРЭЭ

 

 

Улаанбаатар хот                            Дугаар  № .../ ...                       2026 оны ... сарын ...-ны өдөр

 

Нэг талаас .......................................,  (цаашид “Оролцогч” Захиалагч гэх), түүнийг төлөөлөн ........................................................., нөгөө талаас Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори (цаашид “Зохион байгуулагч” гэх), түүнийг төлөөлөн Ур чадварын сорилт, сургалтын хэлтсийн дарга Б.Мөнхтуяа нар (хамтад нь цаашид “Талууд” гэх) дараах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг. Гэрээний зүйл

1.1. Энэхүү гэрээ нь  “MNS ISO/IEC 17043:2025. Тохирлын үнэлгээ. Ур чадварын сорилт зохион байгуулагчийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу батлагдсан төлбөрийн тарифаар ур чадварын сорилтын үнэлгээг зохион байгуулах явцад талуудын дунд үүсэх харилцааг зохицуулахад  оршино.

 

Хоёр. Зохион байгуулагчийн эрх, үүрэг

2.1. Ур чадварын сорилт зохион байгуулагч нь “MNS ISO/IEC 17043:2025. Тохирлын үнэлгээ. Ур чадварын сорилт зохион байгуулагчийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу итгэмжлэгдсэн байна.

2.2. Ур чадварын сорилтыг батлагдсан “Ур чадварын сорилтын бүдүүвч”, “Ур чадварын сорилтын тойрог”-ын дагуу сайн дурын үндсэн дээр захиалгаа баталгаажуулсан оролцогчдод зохион байгуулна.

2.3. Ур чадварын сорилтын бүдүүвч, тойрог, төлбөрийн тарифын талаарх мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (https://nrl.gov.mn/)-т цахим хуудсанд нээлттэй байршуулах бөгөөд аливаа өөрчлөлтийг оролцогчдод нэн даруй мэдээлнэ.   

2.4. Зохион байгуулагч нь сорилтын дээжийн нэгэн жигд байдал, тогтвортой байдлыг ханган бэлтгэж, шаардлага хангасан саванд хүрэлцэхүйц хэмжээгээр савлан битүүмжлэн шошголоод холбогдох зааврыг хавсарган хүлээлгэн өгөхөд бэлтгэнэ.

2.5. Сорилтын дээжийн тогтоосон утга, гүйцэтгэлийн статистик (z-score) үзүүлэлтийг ISO 13528 стандартын аргаар тогтоон ур чадварын сорилтын үнэлгээний хураангуй тайланг оролцогчийн кодын дагуу байгууллагын цахим хуудаст тогтоосон хугацаанд байршуулахаас гадна дэлгэрэнгүйг гэрээнд бүртгэгдсэн цахим шуудангаар илгээнэ.  

2.6. Оролцогчийн код, үр дүн, үнэлгээний нууцлалыг чанд хадгална.

2.7.Оролцогч талд урьдчилан мэдэгдэж тохирсны үндсэн дээр аливаа сонирхогч тал (Стандартын байгууллага, Итгэмжлэлийн байгууллага зэрэг эрх бүхий төрийн захиргааны байгууллага)-ын албан ёсны хүсэлт шаардлагын дагуу ур чадварын сорилтын үнэлгээний талаарх мэдээллийг өгч болно.

2.8. Ур чадварын сорилтын бүдүүвч, тойргийг сайжруулах, өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа оролцогчид урьдчилан мэдэгдэнэ.

2.9. Оролцогчоос үр дүнг хугацаандаа ирүүлээгүй, зохих зааврыг мөрдөөгүй тохиолдолд тухайн үр дүнг үнэлгээнд оруулахгүй.

2.10 Ур чадварын сорилтын хөтөлбөрт хамрагдах оролцогч нь итгэмжлэгдсэн,  итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан болон сайн дурын үндсэн дээр оролцох сорилтын лабораториуд хамрагдаж болно.

 

Гурав. Зохион байгуулагч талын  эрх

3.1. Зохион байгуулагч нь Ур чадварын сорилтын бүдүүвчийг төлөвлөх эрхтэй.

3.2. Ур чадварын сорилтын бүдүүвчинд оролцох оролцогчдыг шударгаар үнэлэн, санал дүгнэлт, заавар зөвлөмж өгөх эрхтэй.

3.3. Төлбөр төлөлт болон ур чадварын сорилтод оролцсон үр дүнгийн тайланг хугацаандаа ирүүлэхийг шаардах эрхтэй.

3.4. Ур чадварын сорилтыг зохион байгуулах явцад шаардлагатай мэдээллүүдийг авах эрхтэй.

 

Дөрөв. Оролцогчийн эрх, үүрэг

4.1. Ур чадварын сорилтын тайлан, гүйцэтгэлийн үнэлгээтэй танилцах, зохион байгуулагчийн нэгжтэй шууд харилцах эрхтэй.

4.2. Ур чадварын сорилтын үр дүнг дотоод сайжруулалт, гадаад хяналтад хамрагдах, сургалтын зорилгоор ашиглах боломжтой.

4.3. Зохион байгуулагч талын үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал, хүсэлт гаргах эрхтэй.

4.4. “Ур чадварын сорилтын бүдүүвч”, “Ур чадварын сорилтын тойрог”-ын дагуу зарлагдсан үзүүлэлтээр захиалгаа өгнө.   

4.5. Сорилтын дээжийг хүлээн авахдаа битүүмжлэл, үндсэн төлөв байдалд  өөрчлөлт гарсан эсэхийг сайтар шалгана. Тээвэрлэлтийн явцад гарсан өөрчлөлт (хагарсан, гэмтсэн, хөлдсөн, асгарсан гэх мэт)-ийг зохион байгуулагчид нэн даруй мэдэгдэнэ.

4.6. Сорилтын шинжилгээг заасан хугацаанд гүйцэтгэж, үр дүнг ирүүлнэ. Санал болгосноос бусад шинжилгээний аргаар гүйцэтгэсэн бол дэлгэрэнгүй тайлбар баримтыг хавсаргана.

4.7. Ур чадварын сорилтод оролцох үйл ажиллагааны зардлыг оролцогч тал бүрэн хариуцна. Үүнд:

1. Төлбөрөө төлж, захиалгаа баталгаажуулах;

2. Дээж тээвэрлэх;

3. Ур чадварын сорилтын тайлан, гэрчилгээгээ хүлээн авах;

4. Ур чадварын сорилтын дараах сургалтын зардал орно.

 

Тав. Төлбөр тооцоо

6.1. Ур чадварын сорилтод оролцох захиалгын дагуу зохион байгуулагч нь нэн даруй цахим нэхэмжлэл үүсгэнэ.

6.2. Ур чадварын сорилтын тойрогт оролцох захиалгаа батлагдсан тарифын дагуу төлбөрийг Төрийн сангийн 100900032003 тоот төгрөгийн дансанд төлж, баримтыг илгээн баталгаажуулна.  

6.3 Захиалагч тал дээжийн үнийг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ.

6.4. Зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагаа, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас хуваарийн дагуу оролцогч тал дээж хүлээн аваагүй ба дээжийн төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд тухайн төлбөрийг дараагийн ээлжинд шилжүүлэн /зөвхөн тухайн онд дотор багтан/ тооцуулна. Бусад тохиолдолд захиалагчийн шилжүүлсэн дээжийн төлбөрийг буцаан олгохгүй болно.

Зургаа. Хариуцлага

7.1. Зохион байгуулагч болон захиалагч талууд гэрээнд заагдсан үүргүүдийг биелүүлэх ба аль нэг тал зөрчсөн тохиолдолд нөгөө талыг хохиролгүй болгоно.

7.2. Захиалагч буюу оролцогч талууд зохион байгуулагч талд мэдэгдэлгүйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно. Энэ тохиолдолд гэрээний үндсэн эхийг чиг болгон ажиллана.

7.3. Энэхүү гэрээгээр зохион байгуулагч тал нь захиалагч байгууллагын ур чадварын дээж хүлээн авсны дараах үйл ажиллагааны аливаа асуудлыг хариуцахгүй болно.

7.4. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, цар тахал, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг талуудын хүсэл зориг, эрх мэдлээс үл хамаарах шалтгаануудыг ойлгох бөгөөд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно.

Долоо. Бусад

8.1. Энэхүү гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгч нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

8.2. Гэрээг хоёр хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг авч, хадгална.

8.3. Гэрээнд өөрчлөлт оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг талууд харилцан тохиролцож зөвшөөрснөөр бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

 

Найм. Маргаан шийдвэрлэх

9.1. Энэхүү гэрээний заалт, түүнтэй холбогдон гарч болзошгүй аливаа асуудал, санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

9.2. Харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

Ес. Гэрээнд дүн шинжилгээ хийх

10.1. Гэрээний дүн шинжилгээг гэрээний хугацаа дуусах, гэрээнд нэмэлт өөрлөлт оруулах, гэрээ хэрэгжих явцад гэрээний заалт зөрчигдөх тохиолдолд зайлшгүй хийнэ.

10.2. Гэрээний дүн шинжилгээг 1 дүгээр хавсралтын маягтын дагуу гэрээнд тусгасан асуудлын зүйл, заалт бүрээр гэрээний хүчинтэй хугацаанд хийсэн ажлын үр дүнд тухайн гэрээг байгууллагыг төлөөлөн бичгээр байгуулсан ажилтан, албан хаагч тухайн гэрээнд дүн шинжилгээг хийнэ.

Арав. Гэрээний хугацаа

11.1. Энэхүү гэрээ нь 20....оны .... сарын ..... өдрөөс 20.....оны ......р сарын ...... өдөр хүртэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байх болно.

                                                 Гэрээ байгуулсан:

Захиалагчийг төлөөлж:

 

Гүйцэтгэгчийг  төлөөлж:

Ур чадварын сорилт, сургалтын хэлтсийн дарга ........................................    Б.Мөнхтуяа

Утас: 51-263264 9100-9800

Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч ......................    Г.Уртнасан

Утас: 88044555

Хаяг:

 

Хаяг: Хүнсний аюулгүй байдлын 

          үндэсний  лавлагаа лаборатори

         17042, Чингисийн өргөн чөлөө-75,

          Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот

 

 

 

 

“Хүсэлт, гэрээнд дүн шинжилгээ хийх журам.ХАБҮЛЛ.7.7.”-ын 2 дугаар хавсралт

 

 

Маягт 00-05

 

 

ГЭРЭЭНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

 

 

Захиалагчийг төлөөлж:.......................................................................................................

                                            албан тушаал, овог нэр

 

Гүйцэтгэгчийг төлөөлж:....................................................................................................................

                                            албан тушаал, овог нэр

 

Гэрээний зүйл, заалт тус бүрээр бүрэн хэрэгжсэн эсэх

                Хэрэгжсэн                              Хэрэгжээгүй

 

Зарим зүйл, заалтууд хэрэгжээгүй бол шалтгааныг тодорхойлж бичих

........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Дүгнэлт

Гэрээ сунгах                  Бусад  /................................................................................./

Тайлбар

..............................................................................................................................................................................................................................................................................................................................

.........................................................

 

Огноо:................. оны ............... сарын ................ өдөр

 

 

Гэрээнд дүн шинжилгээ хийсэн:......................................../............................................../

                                                                     гарын үсэг                         гарын үсгийн тайлал

                                                    ......................................../............................................../

                                                                     гарын үсэг                         гарын үсгийн тайлал