Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд лабораторийн салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирал, лабораторийн эрхлэгч, хэлтсийн дарга нар, мөн 21 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн сорилтын лаборатори, нийслэл болон Багануур, Налайх дүүргийн сорилтын лабораторийн эрхлэгч нар оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр лабораториудын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар санал солилцож, лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцлээ.
Тус хэлэлцүүлэг нь лабораторийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.



