Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ургамлын үр, хорио цээрийн лабораториос Стандарт, хэмжил зүйн газрын харьяа аймаг, орон нутгийн сорилтын итгэмжлэгдсэн лабораторийн үр, хорио цээрийн шинжээчдэд зориулан “Үрийн чанарын шинжилгээ болон хорио цээрийн аюулгүй үзүүлэлт” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар үрийн чанарын шинжилгээний арга зүй, хорио цээрийн аюулгүй байдлын үзүүлэлт, шинжилгээ хийхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгч, мэргэжлийн туршлага солилцлоо.
Сургалтад Төв, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Хэнтий, Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн сорилтын лабораторийн үр, хорио цээрийн чиглэлээр ажилладаг 8 шинжээч хамрагдлаа.
Тус сургалт нь аймаг, орон нутгийн лабораториудын шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, арга зүйн нэгдмэл байдлыг хангах, үрийн чанар болон хорио цээрийн аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой юм.
Чанартай үр — аюулгүй хүнсний үйлдвэрлэлийн үндэс.


