Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН БҮСИЙН ЛАБОРАТОРИЙН СҮЛЖЭЭНИЙ 5 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.


БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН БҮСИЙН ЛАБОРАТОРИЙН СҮЛЖЭЭНИЙ 5 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Зүүн Европ, Кавказ, Төв Азийн орнуудын Хүнс, Хөдөө аж ахуйн салбар дахь бичил биетний тэсвэржилтийн Бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн уулзалтаар гишүүн орнуудын бичил биетний тэсвэржилтийн тандалт, лабораторийн шинжилгээ, судалгааны үр дүн, үндэсний туршлагыг харилцан солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж байна.
Уулзалтад Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ)-ийн төлөөлөл оролцож, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай 2025, 2026 онд хамтран хэрэгжүүлсэн “Хүнсний бүтээгдэхүүнээс тусгаарласан бичил биетний тэсвэржилтийн тандалт, судалгааны үр дүн” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тус зөвлөлдөх уулзалтыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) болон НҮБ-ын ХХААБ хамтран зохион байгуулж байна.
Зүүн Европ, Кавказ, Төв Азийн бүсийн лабораторийн сүлжээ нь 7 улсын 19 байгууллагыг нэгтгэдэг бөгөөд Монгол Улс тус сүлжээнд 2024 онд гишүүнээр элссэн. Монгол Улсаас ХАБҮЛЛ болон УМЭАЦТЛ тус сүлжээний гишүүн байгууллагаар ажиллаж байна.
Монгол Улс тус зөвлөлдөх уулзалтыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа нь бичил биетний тэсвэржилтийн чиглэлээр бүс нутгийн улс орнуудтай мэдээлэл, арга зүй, туршлага солилцох, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.