“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн, үндэсний болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос иргэдэд хүргэх “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” арга хэмжээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори оролцож байна.
Арга хэмжээний үеэр иргэн, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн жимс, хүнсний ногооны дээжид:
Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн шинжилгээ
Пестицидийн үлдэгдлийн шинжилгээ зэргийг явуулын лабораторийн тоног төхөөрөмжөөр газар дээр нь хийж, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг үнэлэх, үйлдвэрлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг үзүүлж байна.
Мөн тус арга хэмжээний үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй “Аймаг, орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чиглэлийн албан хаагчдыг чадавхжуулах арга хэмжээ”-нд оролцлоо.
Орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон ???? сүүн бүтээгдэхүүний салбарын үйлдвэрлэгчдэд дараах сэдвээр мэдээлэл, танилцуулга хүргэлээ.
*Ингэний сүүний нарийвчилсан үзүүлэлтийг тодорхойлох арга, аргачлал*
*Хүнсний бүтээгдэхүүн дэх тандалт судалгаа, эрсдэлийн үнэлгээ*
*Хоолны хордлого, хордлогот халдварын үед авах арга хэмжээ, анхаарах асуудлууд*
Ийнхүү үндэсний үйлдвэрлэгч, иргэн, аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг үнэлүүлэх боломж бүрдүүлэхийн зэрэгцээ, хүнсний салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
**Эрүүл хүнс – Аюулгүй үйлдвэрлэл – Үндэсний хөгжил**


