Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид Геологийн судалгаа шинжилгээний төвийн Стандартчилсан загварын үйлдвэрлэлийн лабораторийн эрхлэгч Н.Болормаа болон тус байгууллагын инженер, лаборантуудын төлөөлөл хүрэлцэн ирж ажлын уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирал Б.Дөлгөөн лабораторийн салбарын бодлогын шинэчлэл, цаашдын хөгжлийн чиглэл, эрхлэх хүрээний асуудлаар танилцуулга хийж, харилцан санал солилцсон юм.
Түүнчлэн хоёр байгууллага өөрсдийн салбарын хэмжээнд үндэсний ур чадварын сорилт зохион байгуулдаг онцлогтой бөгөөд энэ чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү уулзалт нь лабораторийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох ач холбогдолтой арга хэмжээ боллоо.