Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


???? Ерөнхий боловсролын II улирлын бие даалтын долоо хоногийн хүрээнд Дойче Шуле герман сургуулийн 8 дугаар ангийн сурагчид манай лабораторид зочлон, үйл ажиллагаатай танилцлаа.

Танилцуулгын үеэр сурагчид хими, биологи, физикийн хичээлүүдийн ач холбогдлыг лабораторийн шинжилгээ, бодит туршилтаар дамжуулан ойлгож, түүнийг өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглагддагийг мэдэж авсан юм. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахад лабораторийн шинжилгээ ямар чухал үүрэгтэйг ойлгон, энэ чиглэлээр суурь мэдлэг хуримтлууллаа.

???? Энэхүү арга хэмжээ нь сурагчдын шинжлэх ухааны мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх, ач холбогдлыг ойлгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой боллоо.