Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ИМПОРТЫН ХҮНСНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮНГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛЛАГУУД САНАЛ НЭГДЛЭЭ


✅ Импортын хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн магадлан шинжилгээний дүнг цахимаар солилцох, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор холбогдох байгууллагуудын уулзалтыг зохион байгууллаа.

✅ Уулзалтын үеэр импортын хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн шинжилгээний явцад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шинжилгээний дүнг цахим хэлбэрт шилжүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийн шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

???? Арга хэмжээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газар, Гаалийн төв лаборатори, Улаанбаатар гаалийн газрын Хорио цээрийн алба, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн удирдлага, албан хаагчид оролцож, шинжилгээний дүнгийн цахимжуулалтыг эрчимжүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн солилцоог сайжруулахад санал нэгдлээ.