Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 7-ны өдөр тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Асуудлаас шийдэлд – Хаана ч аюулгүй хүнс” уриа доор тэмдэглэн өнгөрүүлж байна.


Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 7-ны өдөр тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Асуудлаас шийдэлд – Хаана ч аюулгүй хүнс” уриа доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

✅ Тус өдрийг тохиолдуулан зохион байгуулсан салбар дундын арга хэмжээнд ХАБҮЛЛ-иос “Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахад итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, сорилт, тандалт судалгаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлох, эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтойг илтгэлд дурдлаа.

✅ Аюулгүй хүнс нь зөвхөн чанарын шалгуур бус, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах чухал хүчин зүйл юм.

???? ДЭЛХИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Caption