Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Тендерт урьж байна


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2026 оны 8-р сарын 28-ны өдөр

Зээлийн дугаар ба нэр: 3313-МОН: Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: G-9: Хүнсний бүтээгдэхүүн шинжлэх өндөр мэдрэмжит тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 9-р сарын 28-ны өдрийн 15:00 цаг, Улаанбаатарын цагаар.

  1. Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкнаас Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг G-9: Хүнсний бүтээгдэхүүн шинжлэх өндөр мэдрэмжит тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  2. Сангийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос доорх нэр төрөл, тоо ширхэг бүхий барааг нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
    • Өндөр мэдрэмжит анион солилцооны хроматографи PAD детектортой HPAEC-PAD – 1 ширхэг;
    • Давхар масс спектрометртэй шингэний хроматографи LC-MS/MS – 1 ширхэг.
  3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Сангийн яамнаас нэмэлт мэдээлэл авч, 09.00-17.00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  5. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 100,000.00 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь:
  • Дансны дугаар:  MN840090100900011843, Төрийн сан
  • Дансны нэр: УМЭАХАБХАХСТөсөл дансанд шилжүүлсэн байна.

Баримт бичгийг ирүүлсэн албан бичигт дурдсан цахим шуудангийн хаягаар файлаар илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

6. Тендерийг 2026 оны 9-р сарын 28-ны өдрийн 15:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт: ₮25,000,000.00 (хорин таван сая) төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2026 оны 9-р сарын 28-ны өдрийн 15:05 цаг урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

7.Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Сангийн яам хариуцахгүй.

Захиалагч: Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл /Сангийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн оффис

Ажилтны нэр: Н.Болороо, Худалдан авах ажиллагааны ажилтан

Хаяг: Бага тойруу гудамж, Монреимпекс 24-р байр, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо

Давхар ба өрөөний дугаар: 3-р давхар, 303 тоот өрөө

Улаанбаатар 14192, Монгол Улс

Утасны дугаар: +976-77147711

Цахим шуудан: info@ipiumof.mn