Япон Улсын Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн факультетийн профессор, Нэг эрүүл мэндийн судалгааны төвийн захирал Мотохиро Хориучи манай байгууллагад зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас хэрэгжүүлж буй “Бичил биетний тэсвэржилт болон бичил биетний эсрэг эмийн хэрэглээг нэг эрүүл мэнд аргачлалаар зохицуулах нь” төслийн үндэсний зохицуулагч, доктор Ж.Энхтуяа болон холбогдох төлөөллүүд оролцов.
Уулзалтын хүрээнд захирал Э.Содномжамцтай байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.